Thursday, July 24, 2025

Аадар борооны улмаас галт тэрэг саатжээ

Date:

Хүчтэй аадар борооны улмаас 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14.25 цагт Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж, Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн 5 зуутад 14:23 цагт зогссон байна. Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312 –р галт тэрэгний аяллыг цуцаллаа. Угаагдсан замыг яаралтай сэргээн засах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 23:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 1-р багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсээд байна. Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн зам дээр ажиллаж байна. Одоогоор талбай дээр эвдрэлийн тоо хэмжээг тогтоож, хэрхэн засварлах талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөн хаагдаагүй, хэвийн үргэлжилж байгаа тул зорчигч та бүхэн үер усны аюулаас сэрэмжилж анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АТГ: О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо

АТГ-аас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой асуудлыг шалгасан...

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн...

Нүүрс тээвэр, татан авалтыг нэмэгдүүлэх асуудлаар “Чайна энержи групп” компанийн төлөөлөлтэй уулзжээ

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод...

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг...