Saturday, October 10, 2026

Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан Хэнтий аймагт болно

Date:

Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадмыг 2022 оны долдугаар сарын 29-31-нд тус тус зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт, баруун бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд Ховд аймагт, төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болох юм байна.
Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл аймагт, говийн бүсийн хурдан морины уралдааныг Дундговь аймагт, зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт, зуны бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн тэгш ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна.
Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлт ирүүлжээ. Мөн Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож буй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...