Saturday, October 10, 2026

Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлнө

Date:

Олон улс болон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг цахимаар авах туршилтын  ажил улсын хэмжээнд үргэлжилж буй. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн төлбөр авах 28 цэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Улаанбаатар орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний гүүрийн төлбөр авах цэгүүдэд автозамын төлбөрийг цахимаар төлөх боломжтой болжээ.

Төлбөрийг цахимаар төлөх боломжтой болсноор иргэдийн цагийг хэмнэх, цаашлаад төлбөр авах цэгт үүсч буй түгжрэлийг бууруулах давуу талтай юм. Үүний тулд жолооч и-баримт, social pay, mon pay зэрэг аппликэйшний аль нэгийг сонгож, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгүүлснээр цахим үйлчилгээг хялбараар авах боломжтой аж.

И-баримт аппликейшн татах:  iOS https://apps.apple.com/us/app/ebarimt/id1071510270
Android   https://play.google.com/store/apps/details?id=mn.mta.vatps

Monpay  аппликейшн татах:   https://monpay.mn/app.html

Socialpay аппликейшн татах:   https://digital.golomtbank.com/product/

Аппликейшнд нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгүүлэхдээ дараах зааварыг ашиглаарай.

“Цахимаар төлж цагаа хэмнэе”

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...