Sunday, October 11, 2026

Э.Шүтээн Биберахын олон улсын наадмаас мөнгөн медаль хүртжээ

Date:

ХБНГУ-д суралцаж буй залуу хөгжмийн зохиолч Э.Шүтээн тус улсад зохион байгуулагддаг Биберахын олон улсын жазз хөгжмийн наадмаас шилдэг хөшжмийн зохиолчийн дэд байрын шагнал хүртжээ. ХБНГУ-ын Биберах хотноо уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү жазз хөгжмийн наадам олон улсад асар нэр хүндтэй бөгөөд шилдэг хөгжмийн зохиолч, хөгжимчид оролцдог юм байна.

Э.Шүтээн эдүгээ ХБНГУ-ын Мюнхен хот дахь Хөгжим ба театрын урлагийн их сургуулийн жазз хөгжмийн зохиолчийн магистрантурт суралцаж буй юм. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 20-21-нд болсон Курт Маасын нэрэмжит Жазз хөгжмийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байв. Түүний бүтээлийг уралдааны шүүгчид “өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай, хөгжмийн зохиомжийнхоо хувьд зохиолынхоо оршил, өрнөл, төгсгөл хэсгийг сайн тооцоолж хийсэн бүтээл байна” гэж үнэлж байжээ.

Ташрамд сонирхуулахад залуу хөгжмийн зохиолч Э.Шүтээн ДБЭТ-ын ерөнхий найруулагч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэбаатарын охин юм. Г.Эрдэнэбаатар гавьяатыг “Гэргий”, “Шүтээн” зэрэг олон дуугаар нь ард түмэн сайн мэднэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...