Wednesday, July 16, 2025

Явуугийн цэцэрлэгт яруу үдшүүд айсуй

Date:

Уран бүтээлийн “Цэгц аравт” нэгдлээс санаачлан яруу найргийн уншлага, хотын дуу, хөгжим зэрэг урлаг, соёлын чөлөөт үзүүлбэр бүхий их хотын үдшийн чөлөөт хөтөлбөрийг ирэх баасан, бямба, ням гарагууд буюу тавдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.  “Хүрээ үдэш-City night” хэмээн нэрлэсэн энэхүү гурван үдшийн чөлөөт хөтөлбөрт үе үеийн яруу найрагчид хүрэлцэн ирж шүлгээ уншихаас гадна Улсын филармонийн квартет хамтлаг, хийл, саксафон болон гитарын гоцлол хөг нэмж, дуучин Б.Хонгор, Н.Тамир нар ая дуугаа өргөх юм байна.

Мөн монгол уран бичлэгээр хүссэн үгээ бичүүлж авах, таталбар хөргөө зуруулах, шүтэн биширдэг, хайрлан хүндэлдэг найрагчидтайгаа гэрэл зураг авахуулах боломжтойгоос гадна ном, пянз сонирхогчид үзэсгэлэн худалдаа, солилцоо зохион байгуулах ажээ.

Нийслэл хотын залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, дуу, хөгжим, яруу найраг сонсож, урлагийн мэдрэмж, таашаал авах, хотын соёлыг бие биедээ түгээх, сонирхол, хоббигоороо нэгдэх зэрэг олон талын үр нөлөө, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Цэгц аравт” уран бүтээлийн нэгдлээс энэхүү “Хүрээ үдэш-City night” арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа юм байна.  Их хотын залуус та бүхнийг энэ долоо хоногийн баасан гараг болон амралтын өдрүүдэд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт тухлан саатаж, “Хүрээ үдэш”-ийн донж, янзыг сонжин, яруу найраг, дуу, хөгжим сонордон, гэгээн уянгаар сэтгэлээ хөглөөрэй хэмээн урья.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг Ираны эсрэг тоглоно

Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA "Women’s Asia...

Их хүчтэний нутгаас дүүлсэн идэр залуу харцага

Энэ жилийн баяр наадмаар монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд...

Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг...

3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний...