Wednesday, July 29, 2026

Авто худалдааны цогцолбор, Шувуут нуурт 3000 мод тарьжээ

Date:

“Олон улсын худалдаа, логисикийн төв” ХК-ны хамт олон 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор, Шувуут нуурт мод тарих үндэсний өдрийн хүрээнд 3000 мод тарьжээ. Мод тарих ажилд хувь хүмүүс болон байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсон байна.

Зохион байгуулагчдын зүгээс модны нүхийг ухаж хар шороо, бууц бэлтгэн гарын авлага, мэргэжилтний зөвлөгөөгөөр хангажээ. Энэ үеэр Шувуут нуурын арал дээр моторт завиар очиж монос, гүйлс, бургас тарьсан байна.

Ташрамд сонирхуулахад Сонгинохайрхан дүүргийн нутат орших Авто худалдааны цогцолборын 17 га талбайг хамарсан Шувуут нуур нь олон зүйлийн нүүдлийн болон суурин шувуудын гол амьдрах орчин болдог байна. Нуур орчмын газруудад дотоодын болон гадны байгууллагуудын шувуу судлаач, ажиглагч нар тогтмол судалгаа, шинжилгээ хийж, холбогдох мэдээллийг гаргадаг аж. Судалгаанаас харахад Шувуут нуур орчмын ус намгархаг бөгөөд нийт 42 овгийн 204 зүйлийн шувууд бүртгэгджээ. Үүнийг оршин амьдрах хэлбэрээр нь авч үзвэл 102 зүйл нүүдлийн шувууд дайрч өнгөрдөг, 44 зүйлийн шувуу өндөглөн зусдаг, 33 зүйлийн шувуу суурин, 13 төрлийн шувуу өвөлждөг байна.

“Олон улсын худалдаа, логисикийн төв” ХК энэхүү Шувуут нуурыг түшиглэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийт 6 га газарт мод үржүүлгийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Сэлбэ смарт сити”-г зорилтот бүлэгт хүргэхийн тулд м.кв-ын үнийг буулгах үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...

COP17 олон улсын бага хурлын талаар мэдээлэл өглөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Володимир Зеленьский: Путин дайчилгаа зарлахаар бэлдэж байна

Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський "Sky News"-д ярилцлага өгөх...