Sunday, October 11, 2026

Ц.Билэгтсайхан: Нэмэлт тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэхээр нэг сарын хугацаатай аян зохион байгуулж байна

Date:

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс халдварт өвчний цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Цар тахлын давлагаа олон улсад намжиж байна. Гэвч манай өмнөд болон хойд хөрш улсын өдөрт илэрч буй халдварийн тоо өндөр хэвээр байгаа. Иймд бид аялж зугаалахдаа халдвар хамгааллын дэглэмээ бариж эрсдэлээ тооцох шаардлагатайг сануулж буй. Олон улсад Омикрон хувилбарт коронавирусийн BA.1, BA.2, BA.3, BA.4, BA.5 гэсэн дэд хувилбарууд бүртгэгдсэн бөгөөд 90-ээс дээш хувьд нь BA2 хувилбар давамгайлсан. Харин манай улсад дөрөвдүгээр сарын сүүлд омикроны BA2 шинж батлагдсан тохиолдлын 80 хувьд илэрч байна. Эмнэл зүйн хувьд BA2 нь BA1-ээсээ хүнд биш бөгөөд ходоод гэдэс хямрах зэрэг хэв шинж илэрдэг. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд нэмэлт тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэхээр нэг сарын хугацаатай аян, уралдааныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд хөдөлгөөнт хэлбэрээр дархлаажуулалтыг зохион байгуулах, гол мэдээллүүдийг эрсдэл бүхий хүмүүст хүргэх болон орон нутгийн удирдлагуудтай уялдаж вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллана” гэж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...