Wednesday, July 29, 2026

Ерөнхий сайд талбайд жагсаж буй залууст амлалт өглөө

Date:

Залуучууд нэгдэн “Ажлаа хий” уриатай тайван жагсаалыг өчигдөр зохион байгуулсан. Уг жагсаал өнөөдөр мөн үргэлжилж байна. Жагсагчдын шаардлагын дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд залуустай уулзаж санал, шаардлагыг нь сонссов. Тэрбээр иргэдийн асуултад хариулж дараах есөн амлалт өгөв.

Үүнд:

  1. Иргэдийг сулласан. Хэрэв худлаа байвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно.
     
  2. Өчигдрийн жагсаалтай холбогдсон иргэдэд ямар ч хариуцлага тооцохгүй
     
  3. Өгсөн шаардлагын дагуу хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Үүнд иргэдийн зүгээс ажлын хэсэг гаргаад хамтарч ажиллаж болно.
     
  4. Яг өнөөдрийн жагсаалаас гарсан шаардлагыг хүлээж аваад зөвхөн тэр шаардлагын төлөө Засгийн газар хуралдана. Үүнд иргэдийн төлөөллийг оролцуулна.
     
  5. Авлигын эсрэг тууштай тэмцэнэ. Ордонд хүч мөхөствөл иргэдэд асуудлыг бодитойгоор мэдэгдэнэ. Худлаа ярихгүй. Чадаж байгаа болоод чадахгүй байгаагаа үнэнээр хэлнэ.
     
  6. Ялын бодлогыг чангатгах асуудлыг ярьсаар ирсэн. Үүнийг ирэх долоо хоногийн лхагва гарагт /дөрөвдүгээр сарын 13-нд/ Засгийн газрын хурлаар оруулаад УИХ-д өргөн барина.
     
  7. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгадаг болгох хуулийн заалтыг лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулж өгнө.
     
  8. 30 жилийн авлига хүнд суртлын гинжийг таслахын төлөө өөрийнхөө бүхий л амьдралыг зориулна гэдгээ тангараглав
     
  9. Засгийн газар үнийн хөөрөгдлийг барихын тулд хууль санаачлан УИХ-д өргөн барьсан хууль батлагдвал үнийг тодорхой хэмжээнд барих мөнгөний бодлого хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хоттой холбоотой...

“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо...

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд...

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өгчээ

Төв, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бусад аймаг,...