Tuesday, May 26, 2026

Аялал жуулчлалын хөгжлийн төв салбарынхнаа бүтээлч аянд уриалав

Date:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбоо санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй “Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ы нээлтийн үеэр Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ орон нутгийн хөгжилд аялал жуулчлалын салбарынхны үүрэг оролцоо, хувь нэмэр ихээхэн нөлөөтэй болохыг онцолсон бөгөөд тус төв өнгөрсөн онд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг чадавхжуулах 6 удаагийн сургалт зохион байгуулсан. Нийт аймгуудын нутгийн иргэдийн аялал жуулчлалын талаарх мэдлэг ойлголтын судалгааг хийсэн. Мөн нийт аймгийн аялал жуулчлалын хөтөч ном, видео контентыг бүтээсэн зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ онд уг төв орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, орон нутаг дахь мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахад бэлэн гэв.

Түүний зэрэгцээ 21 аймгийн БОАЖГ-ын удирдлага болон мэргэжлийн холбоод, нийт салбарынхандаа хандаж дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн хөшөө дурсгалынхаа өнгийг сэргээн засварлах, угтах үүд хаалгаа угааж өнгөлөх, туг далбаагаа шинэчлэн солих, нийтийн бие засах газруудыг стандартын дагуу шинэчлэх зэрэг бүтээлч ажлуудыг дор бүрнээ өрнүүлэх уриалгыг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс дэвшүүлж байгаагаа илэрхийлэв.Түүнчлэн Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтарч ирэх тавдугаар сард хийх “Ирлээ, явлаа, цэвэр” хоггүй аялах аянд нэгдэхийг уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...