Tuesday, May 26, 2026

Монголын дугуйчид “Тажикистан 2022” Азийн АШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа

Date:

Засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо болж өндөрлөлөө. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй элит бөөн гараатэй уралдаанд манай таван тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй элит ангилалд ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртлээ. Казахстаны Игор Чжан, Японы Х.Масуда нар тасарч, барианд зэрэг шахам ороход казах дугуйчин түрүүлж, япон удаалан манай тамирчин хүрэл дээр буув. 
Эрэгтэй элит ангилалд өнөөдөр 12 улсын 41 тамирчид өрсөлдсөний дунд манай ОУХМ С.Жамбалжамцаас гадна ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Б.Мягмарсүрэн, ОУХМ Э.Билгүүнжаргал нар гараанд гарсан юм.

Өдөр болсон эмэгтэй элит ангилалд ОУХМ Ц. Солонго 12 улсын 40 тамирчидтай өрсөлдөж 10 байрт орсон. Манай тамирчин маш сайн өрсөлдсөн бөгөөд Эхний 10 байрт орсон тамирчид бүгд ганц секундын дотор барианд орсон юм. Монголын баг тамирчид ийнхүү “Тажикистан 2022” Азийн АШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...