Sunday, October 11, 2026

Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталлаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Ногоон санхүүжилт, Бүс нутгийн чуулган”-ы үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн баримт бичгийг баталлаа.

Замын зургийн хүрээнд тогтвортой санхүүг хөгжүүлэх суурь нөхцөл, бодлогын таатай орчин бүрдүүлж, төсөв, санхүүг ногоон хөгжилд чиглүүлэн, ногоон санхүүжилтийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх замаар ногоон банк, санхүүгийн байгууллагуудыг хөгжүүлж, тэдгээрийн байгаль орчин, нийгэм, засаглалын болон уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулж, ил тод, нээлттэй тайлагналыг дэмжих юм.

Үндсэн зургаан  бүлэг, 25 дэд арга хэмжээ бүхий Замын зургийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх, банкнаас бусад санхүүгийн байгууллагын олгосон нийт зээлийн багцын таваас доошгүй хувийг ногоон зээлээр бүрдүүлэх зорилт тавьж байна.

Ингэснээр Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг биелүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн багадаа 15 хувийг банк, санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрээс хангах боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...