Thursday, July 30, 2026

Цагийн хуваарьт өөрчлөлт орсноос хойш согтууруулах ундаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан гэв

Date:

Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга энэ сарын 15-нд захирамж  гаргасан. Тодруулбал, А/176 тоот захирамжаар нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Харин А/177 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Тэгвэл худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан тус захирамж хэрэгжиж эхэлснээс хойш согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан гэж холбогдох байгууллагууд мэдээлжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаас өмнөх буюу 2022 оны хоёрдугаар сарын 7-14-ний хоорондох архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох дуудлага, мэдээллийг хоёрдугаар сарын 15-21-ний хоорондохтой харьцуулахад 129 нэгж буюу 4.6 хувиар буурсан байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг дотор нь ангилаад үзвэл, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13.7, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг дөрвөн хувь, гэр бүлийн хүчирхийлэл 42.9, хүчиндэх гэмт хэрэг 22.2 хувиар тус тус буурсан гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хоттой холбоотой...

“Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо...

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд...

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өгчээ

Төв, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бусад аймаг,...