Wednesday, July 2, 2025

“Нийслэл хүрээ 110” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Date:

Өнөөдөр Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Нийслэл хүрээ 110” архивын баримт, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул болон түүх судлаачид оролцсон юм. Энэ өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэж, Улсын нийслэл, хот хэмээн зарласан өдөр. Даяар олонд ийнхүү зарлан тунхагласнаар Монгол Улсын орчин үеийн нийслэлийн эрх зүйн байдал анх хуульчлагдан баталгаажсан түүхтэй.  

“Нийслэл хүрээ 110”  үзэсгэлэнд Их хүрээг Нийслэл хүрээ болгож тунхагласан түүхэн баримт бичиг, Богд хааны мутрын тэмдэг, Нийслэл Хүрээний албаны газруудын тэмдэг, Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын тамганы дардас, Хангарди шүтээн,  нийслэл хотын анхны иргэдийн тухай баримтууд, түүхэн гэрэл зураг, шороон зураг зэрэг  үзмэр дэлгэгджээ. Үзэсгэлэн энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд танхимаар болон цахимаар үзэх боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын 3×3 эмэгтэй баг ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод "FIBA 3x3 World Cup...

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт болжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Ой, хээрийн 4 түймрийг унтрааж, 6 түймрийг цурманд оруулжээ

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 17:00 цагийн байдлаар Булган аймгийн...

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга боллоо

Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн буй хайрхан уулын тахилгын ёслол...