Thursday, July 30, 2026

Хятадын 2022 оны цагаан сарын зорчигч тээвэр өнөөдөр албан ёсоор эхэлжээ

Date:

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр 2022 оны Хятадын цагаан сарын зорчигч тээвэр албан ёсоор эхэлж, битүүний өдрийн галт тэрэгний тасалбарыг энэ өдөр албан ёсоор худалдаанд гаргажээ. 2022 оны Цагаан сарын зорчигч тээвэр энэ сарын 17-ноос эхэлж хоёрдугаар сарын 25-нд дуусах бол нийт 40 хоног үргэлжилнэ. БНХАУ-ын хэмжээнд төмөр замаар тээвэрлэх зорчигчдын тоо 280 саяыг давах төлөвтэй байна. Энэ жилийн Цагаан сараар өдөр бүр 10.5 сая гаруй зорчигчийн суудлыг хангах боломжтой байгаа нь 2019 онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт болохыг тус улсын Төмөр замын газраас мэдээлжээ.

Орон нутагт коронавирусний халдвар гарсан тохиолдолд шуурхай зохицуулалт хийж, халдварын гол бус нутгийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, хүн амын шилжилт хөдөлгөөнийг багасгах юм байна. Сүүлийн өдрүүдэд зарим платформ энэ жилийн Цагаан сарын тээвэрт зориулсан зорчигчдод таалагдсан аяллын газруудыг урьдчилан таамагласан байна. Тоо баримтаас харахад 2022 оны Цагаан сараар төмөр замаар зорчигчдод таалагдсан аяллын топ арван хот нь Чүнчин, Үхань, Харбинь, Чанша, Гүйян, Чэндү, Наньчан, Шэньян, Чанчүнь, Фүян хотууд болох ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...