Monday, June 30, 2025

Мөсөн сурын харвааны нээлтийн тэмцээн боллоо

Date:

Мөсөн сурын харвааг нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг таниулах, уламжлалаа сэргээх, харваачдын ур чадварыг сайжруулах, иргэдийг эл спортоор хичээллүүлэх зорилгоор Монголын мөсөн сурын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг мөсөн сур харвааны нээлтийн тэмцээн өнөөдөр боллоо. Тус тэмцээнд 17 аймаг, найман дүүргийн 230 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос тэргүүн байрыг Баянхонгор аймгийн залуу харваач Б.Лхамсүрэн эзэлжээ. Тэмцээний дэд байранд “Мондэ” багийн харваач, спортын мастер Х.Болдбаатар, гутгаар байранд Баянхонгор аймгийн залуу харваач Л.Баттулга, дөтгөөр байранд Өвөрхангай аймгийнхарваач, спортын дэд мастер Б.Үнэнбат, тавдугаар байранд Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны харваач Э.Цэрэнтогтох нар шалгарсан байна.

Үндэсний дээл хувцсаа дэг ёсоор нь, иж бүрэн өмссөн харваачдаар Багануур дүүргийн харваач Л.Энхмөнх, “Петровис” багийн харваач М.Одмандах нар шалгарч, шагналын эзэд болжээ.

Тус нээлтийн тэмцээнээс мөсөн сурын спортын мастерын болзлыг таван харваач, дэд мастерын болзлыг мөн таван харваачхангасан байна.

Мөсөн сурын харваанд монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет, биет бус нандин өв, уламжлал хадгалагдаж байдаг аж. Мөсөн сурын харваа нь монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, хурдан түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болон эрт үеэс уламжлан хөгжиж иржээ. Монголд төдийгүй дэлхийд цорын ганц өв соёлд тооцогддог урианхайн мөсөн сурын харваа нь Баян-Өлгий аймгийн Булган суманд өдий хүртэл уламжлагдаж ирснийг цаашид хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын мөсөн сурын холбоог 2008 онд үүсгэн байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын 3×3 эмэгтэй баг ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод "FIBA 3x3 World Cup...

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт болжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Ой, хээрийн 4 түймрийг унтрааж, 6 түймрийг цурманд оруулжээ

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 17:00 цагийн байдлаар Булган аймгийн...

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга боллоо

Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн буй хайрхан уулын тахилгын ёслол...