Saturday, October 10, 2026

Барилгын дүгнэлт гаргуулна гэж хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Date:

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны арванхоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 112 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа юм байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 545 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 514 хэрэг шалгагдаж байгаа аж.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендерт орж байгаа компаниудаас төрсөн эгчийнхээ дансаар мөнгө авсан Д, барилгын дүгнэлт гаргуулна гэж хахууль авсан Ж, хийгдээгүй ажлын төлбөрийг хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан хувьдаа завшиж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Ш, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан О нарын зэрэг албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...