Friday, July 31, 2026

З.МЭНДСАЙХАН: МОНГОЛ УЛСАД ЭНЭ ЖИЛ ЦАГААН БУДААГ АМЖИЛТТАЙ ТАРИАЛЛАА

Date:

Сэтгүүлчидтэй хийсэн нээлттэй мэдээллийн үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нэгэн сонирхолтой мэдээлэл өгсөн нь GIMEX компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2 га газарт тариалалт хийн, 10 тонн цагаан будаа хурааж авсан тухай юм. Энэ нь тус компанийн 10 жилийн уйгагүй оролдлогын үр дүнд бий болсон байна. Манай улс тэр дундаа говийн бүсэд цагаан будаа амжилттай тариалж, энэ жил ургацаа хураан авсан нь цагаан будаа тариалах технологийг нутагшуулах, тариалалтыг нэмэгдүүлэх чухал үр дүн гарсныг сайд З.Мэндсайхан онцлон хэлж байлаа. Эх орны хөрсөнд тарьж ургуулсан энэхүү ургац “Хөсөг будаа” нэртэйгээр хэрэглэгчдэд хүрэх юм байна.

Тутарга буюу цагаан будаа тариалахын давуу тал

Цагаан будааны хэрэгцээг дотоодоос хангах,  импортыг орлох, газар тариалангийн салбарт шинэ таримал нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдэж, шинэ, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрэхийн зэрэгцээ усан бассейнд тариалснаар орчны чийгийн агууламжийг нэмэгдүүлэх, экосистемийн таатай орчныг үүсгэх ач холбогдолтой. Түүнчлэн тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас байгуулах, агро-ойжуулалт хийж экосистемийг бүрдүүлэх боломжтой. Ингэснээр хөрсний доройтол, цөлжилт, шар шороон шуургыг бууруулна. 

Тутрагын тариалалт нэмэгдэхээр түүнийг даган боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, дагалдах бүтээгдэхүүнээр шувуу, гахайны аж ахуйн агууламж сайтай тэжээл, хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд болох боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...