Friday, October 9, 2026

Дорноговийн Мандах суманд “Дардан говь” ХХК зөвшөөрөлгүй уул уурхай эхлэхээр завдаж байна

Date:

Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Арваннаймын хонхор, Хошуун хонд хэмээх газар “Дардан говь” ХХК 30 гаруй машин, техник хэрэгсэлтэйгээр өнгөрөгч шөнийн 00.00 цагаас хойш ирж, уурхайн үйл ажиллагаа эхлэхээр зэхэж байгаа аж. Энэ талаар тус сумын хоёрдугаар багийн малчин Д.Мөнхчулуун бичлэг хийж, олны сонорт хүргэсэн байна. Уг компанид Мандахн сумын 1, 2 багийн Иргэдийн нийтийн хурлаас зөвшөөрөл өгөөгүй, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас кэмп байгуулах зөвшөөрөл мөн олгоогүй юм байна. Ийм байхад Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, ТЭЗҮ, Хайгуулын төлөвлөгөө гарсан байх хууль, эрх зүйн үндэс байхгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

Тиймээс тус компани ямар аргаар А зөвшөөрөл авсан бэ? Хэн тэдэнд зөвшөөрөл олгосон бэ? гэдэгт Мандах нутгийн иргэд хариулт авахыг хүсэж байгаа аж. Тэд энэ талаар тодруулж Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай өнөө өглөө 09:50 цагт утсаар холбогдоход “Сумын засаг дарга Б.Угтахбаярт сумынхаа цагдаа, байгал орчны байцаагчаа авч очоод яаралтай зогсоо” гэдэг үүрэг өгсөн гэжээ. Гэвч аймгийн Засаг даргын хэлсэнчлэн сумын холбогдох албаныхан арга хэмжээ аваагүй, “Дардан говь” ХХК-ийнхан үйл ажиллагаагаа зогсоогоогүй байгаа юм байна.

Уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар завдаж буй Арваннаймын хонхор, Хошуун хонд хэмээх газар Мандах сумын төвөөс 30 километр зайтай бөгөөд энд нийт найман малчин өрхийн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...