Friday, October 9, 2026

Зүүн дөрвөн замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө нээлээ

Date:

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ны 06:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байсан. Тэгвэл хугацаанаас нь нэг хоногийн өмнө буюу өнөө өглөө 06:00 цагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийн захын 845 метр урт хашлага, эгнээ тусгаарлах L хэлбэрийн 67 метр урт хашлага суулгаж, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн түвшинг 26 цэгт хучилтын түвшинд тааруулсан байна. Мөн уулзварын 4680 ам метр талбайд зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг хийлээ. Үргэлжлүүлэн 47 хүний  бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилчид болон замчид 13 техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтыг хийсэн. Мөн авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээг түргэн, шуурхай хийж гүйцэтгэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...