Friday, October 9, 2026

Б.Болортуяа хүрэл медалийн болзол хангалаа

Date:

Монголын багийн дөрөв дэх, чөлөөтийн багийн анхны медалийг Бат-Очирын Болортуяа авчирлаа. Тэрбээр 53 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Жозеф Эссомбег оноогоор цэвэр (14:4) ялсан юм. Манай хүн хашир туршлагатай энэ бөхтэй анх удаа барилдсан нь энэ. Гэхдээ 2019 оны ДАШТ-д манай өөр нэг бөх Э.Сумъяа түүнийг оноогоор цэвэр (14:2) хожиж байсан удаатай. Ингэснээр чөлөөтийнхөн олимпийн наадмаас 10 дахь медалиа өөрийн болгож байна.

Түүнчлэн тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх болов. Болортуяа хоёр жилийн өмнө дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн бол өдгөө ийнхүү олимп, дэлхийн медальтан гэж дуудуулах боллоо. Монголын баг дөрвөн медальтай болсноор “Токио-2020” түүхэн өндөр амжилттай олимпийн тоонд багтах болов. Манай тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”, “Бээжин-2008” олимпоос дөрвөн медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос таван медальтай ирсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...