Friday, October 9, 2026

Буянт ухаад бага оврын онгоцны шоу болж байна

Date:

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын цаашдын ашиглалтын тухай олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Buyant-Ukhaa air show-2021” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Чингис хаан” нисэх буудлыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлсний дараа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нөөц, захиалгат тусгай үүргийн нисэх буудал, нисэхийн сургалт, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар шийдвэрлэснийг дурдаад энэхүү өдөрлөгт оролцогчид “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын цаашдын ашиглалтын талаар Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэл, төсөл, хөтөлбөр, ерөнхий зориулалтын нисэхийн сургалтын байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаанд оролцох иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагын хууль, эрх зүйн зохицуулалтын талаарх мэдээллийг олж авч, өдрийг ач холбогдолтой өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа “Буянт-Ухаа” нисэх буудал, Монголын нисэхийн академи, Монголын агаарын тээвэрлэгчдийн холбоо, “Скай Жет” XXК хамтран зохион байгуулж байгаа энэхүү өдөрлөгөөр нислэгийн үзүүлбэр, шүхрээр буух үзүүлбэрийг сонирхуулах юм.

Монгол Улсад зорчигч тээврийн том онгоцноос гадна бага оврын онгоц хэрэглээнд нэвтэрч, сонирхогчдын тоо ихэссэн. Үүнтэй холбоотойгоор хуучин нисэх буудал буюу Буян Ухаад мөн бага оврын онгоцны үзэсгэлэн өнөөдөр зохиогдож байна. Тус үзэсгэлэн өнөөдөр 16 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 30 гаруй бага оврын онгоцыг танилцуулах, шүхрээр буух үзүүлбэр зэрэг олон сонирхолтой хөтөлбөр, үзүүлбэрүүд багтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...