Friday, October 9, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчин залуусын номын өргөө фондоо баяжуулжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас уурхайчин залуусынхаа  оюуны мэдлэгийг дээшлүүлж, чөлөөт цагаа зөв, ая тухтай өнгөрөөх сайхан боломжийг  олгож, 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Цанхи хотхонд шинэ номын сан байгуулж өгсөн.  Анх Цанхи хотхоны номын санг нээж байх үеэр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг  хувийн зүгээс 75 ширхэг номыг уурхайн номын сандаа хандивласнаа гардуулж, сайн мэргэжилтэн болж, сайхан амьдрах чадвар эзэмшихэд тань ном ямагт тусалдаг болохыг хэлээд номын сангийнхаа байнгын үйлчлүүлэгч байж, мэдлэгийн хүрээгээ тэлж байхыг хүсч байв. 

Өдгөө уурхайн номын сан 495 нэр төрлийн шинжлэх ухаан, танин мэдэхүй, дэлхийн болон монголын сонгодог уран зохиол, бусад төрлийн 630 гаруй номын арвин цуглуулагатай болж,   уурхайчдын тухлах дуртай газрын нэг болоод байна.  Мөн  компанийн холбогдох мэргэжилтнүүд номын сангийн фондод байгаа ном зохиолуудын төрөлжсөн судалгаа гаргаж,  фонд баяжилтийг мэргэжлийн чиглэлээр жигдрүүлэн,  ном тус бүрийн зохиогч, агуулга, огноог багтаасан товч гарын авлага бэлтгэн  ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...