Friday, October 9, 2026

О.Гүндэгмаа 26-д, Ц.Анударь 35-д оров

Date:

Эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд тамирчид урьдчилсан шатны сүүлийн 30 сумаа буудаж дууслаа. Манай тамирчин Ц.Анударь өчигдөр 287 оноогоор 29-д жагсаж байсан. Тэгвэл өнөөдөр хурдан буудлагад 285 оноо авснаар нийлбэрээр 572 оноотой болж, 35 дугаар байрт оров. Тэрбээр эхний 20 сумаа 96, 98 гэж буудан тун өнгөлөг явсан ч сүүлийн 10 сумандаа 91 оноо авснаар байр үлэмж ухрав. Эдгээр 10 сумны гуравт нь найм оножээ.

Энэ төрөлд өрсөлдсөн манай нөгөө тамирчин О.Гүндэгмаа хурдан буудлагадаа 295 оноо авч, нийт 578 оноотойгоор байр урагшлан 26-д бичигдсэн амжилтаар олимпоо өндөрлүүллээ. Манай тамирчин сүүлийн 30 сумандаа маш сайн буудаж 97, 100, 98 оноо авсан юм. Урьдчилсан шатанд Болгарын А.Костадинова 590 оноогоор тэргүүлж, Хятад, Орос, Герман, Тайвань, Грек, Солонгосын тамирчид араас нь жагсан финалын шатанд шалгарлаа. Наймдугаар байрын тамирчин 584 оноотой байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...