Saturday, August 1, 2026

Номын сангуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчныг бүрдүүлнэ

Date:

НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн оролцож, зарим асуудлыг танилцуулан, НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Соёлын тухай хууль болон төрөөс соёлын талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт, Үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар дөрвөн номын сан, алслагдсан гурван дүүргийн Соёлын ордны номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.  

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёл, урлагийн чиглэлээр тусгагдах нэг тэргүүлэх зорилт, долоон зорилт, 12 үйл ажиллагааг Соёлын тухай хууль, төрөөс баримтлах соёлын бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хурлаар Үндэсний номын сангийн хуучин барилга, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын барилгуудыг сэргээн засварлах тухай хэлэлцлээ. Мөн Улаанбаатар хотын “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” эрхлэгчдийг дэмжих инкубатор төв байгуулах газрын асуудал, зураг төслийн зардлыг шийдвэрлүүлэхээр 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд санал хүргүүлээд байгаа юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...