Saturday, August 1, 2026

“Ярууслын чуулган”-ы чимээ дэлхий даяар тархжээ

Date:

Channel11, Монголын маркетинг менежментийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулж байгаа “Ярууслын чуулган” яруу найргийн наадам найрагчдыг жинхэнэ утгаар нь чуулуулж байна.

Монгол туургатны  дунд зохион байгуулагдаж байгаа наадмын чимээ дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа монголчуудад хүрчээ.

Наадамд Өвөр монгол, АНУ, БНСУ, Япон улсаас бүтээлүүд ирж байгаа тухай зохион байгуулагчид нь ярьж байна. Үгийн урнаар тоглож чаддаг яруу найрагчдын чуулж буй наадмын эхний шат маргааш өндөрлөнө. Гэсэн ч бүтээлүүд Монголын 21 аймгаас гадна дэлхийн улс оронд тархан сууршисан монгол туургатнуудаас ирсээр байгаа ажээ.

Дэлхий даяар тархан сууршисан монгол туургатнуудад бүтээлээрээ нэгдэн чуулах боломж тэр бүр олдоод байдаггүй. Харин “Ярууслын чуулган” яруу найргийн наадамд дэлхийн аль ч орноос оролцож болж байгаа нь том давуу тал болжээ. Үүнээс гадна энэ жилээс эхлэн цаашид жил бүрийн энэ үед уламжлал болон зохиогдох уг наадамд “Болор цом” наадмын шагналтнууд “хүч” үзэж байгаа гэсэн. Тиймээс яруу найргийн сор бүтээлүүд “Ярууслын чуулган”-д чуулж байгаа нь тодорхой юм.

Наадмын эхний шат маргааш өндөрлөж дараагийн шатны  50 уран бүтээлч тунан үлдэж, 2021 оны наймдугаар сарын 21-нд шилдгийн шилдгээ тодруулах юм.

Та маргаашаас урьтаж бүтээлээ www.shilennews@gmail.com хаягаар явуулах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...