Saturday, August 1, 2026

Их аварга Хакүхо М.Даваажаргал 45 дахь удаагаа эзэн хааны цомыг өргөлөө

Date:

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башё өнөөдөр өндөрлөлөө. Башёгийн сүүлийн өдөр өвдөг шороодолгүй тэмцээнийг хошуучилж явсан их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар учраа тааран барилдаж, их аварга котэнагэ мэхээр давлаа. Ийнхүү Хакүхо их аварга мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахиа түрүүлж, эзэн хааны цомыг өргөлөө. Энэ бол ганц түүний амжилт бус сүмогийн түүхэн дээд амжилтыг нэгээр ахиулсан хэрэг юм.

Жюкрёо зиндаанд мөн монгол сүмоч Миторюү Б.Төрболд түрүүлэв. Тэрбээр 13 даваа, хоёр унаатайгаар ийнхүү зиндаандаа тэргүүлж, ирэх башёд дээд зиндаанд дэвшин барилдахаар боллоо. Мэргэжлийн сүмогийн дээрээсээ гурав дахь макүшита зиндаанд мөн монгол сүмоч түрүүлсэн нь энэ жил 19 настай Хокүсэйхо А.Даваанинж юм. Тэрбээр энэ сард өвдөг шороодолгүйгээр долоон даваа авч магнайлжээ. А.Даваанинж ирэх есдүгээр сарын башёд жюүрёод дэвшин, сэкитори болно.

Энэ сард дээд зиндаанд барилдсан бусад монгол сүмочдын хувьд бүгд 50-иас дээш хувийн амжилт үзүүлж, амжилттай сайн барилджээ. Тухайлбал, маэгаширагийн баруун жигүүрийн хоёроос босож барилдсан Ичиножо А.Ичинноров 10 даваа, таван унаатай, маэгаширагийн баруун жигүүрийн таваас босож барилдсан Хоошорюү С.Нямсүрэн мөн 10 даваа, таван унаатай, маэгаширагийн баруун жигүүрийн зургаагаас босож барилдсан Кирибаяа Б.Лхагвасүрэн есөн даваа, зургаан унаатай, маэгаширагийн зүүн жигүүрийн 11-т эрэмбэлэгдсэн Тамаваши Б.Мөнх-Оргил 11 даваа, дөрвөн унаатай, маэгаширагийн баруун жигүүрийн долоод эрэмбэлэгдсэн Чиёошома Г.Мөнхсайхан найман даваа, долоон унаатай тэмцээнийг өндөрлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...