Thursday, October 8, 2026

“Химийн бодисын аюулгүй байдал, хүрээлэн буй орчин-2021” онлайн сургалт, семинар болно

Date:

“Грийн химистри” ХХК-иас санаачлан БОАЖЯ, МХХА ТББ-тай хамтран химийн салбарын бүх төрийн болон төрийн бус компани, ААНБ-ууд, тэдгээрийн ажилтнуудын хууль, эрх зүйн боловсрол, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Химийн бодисын аюулгүй байдал, хүрээлэн буй орчин” сэдэвт онлайн сургалт, семинарыг төрийн байгууллагуудын дэмжлэг, оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Сургалт, семинар 2021 оны 07-р сарын 01, 02-ны өдрүүдэд болох бөгөөд ZOOM платформ ашиглан зохион байгуулах аж.

Холбоо барих утас: 7777-0199Сургалтанд бүрэн оролцсон хүн бүрт “СЕРТИФИКАТ” олгоно.Сертификатын агуулга: “Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа”Бүртгэл: https://greenchemistry.hubspotpagebuilder.com/lab-0

Хэн оролцох: Монгол улсад химийн бодис импортлодог, худалдаалдаг, үйл ажиллагаандаа их, бага хэмжээгээр ашигладаг бүх салбарын төрийн болон төрийн өмчит, хувийн хэвшлийн ААНБ, компанийн ажилтан, албан хаагчид бүгд хамрагдах боломжтой. Илтгэл тавьж оролцох байгууллагууд:БОАЖЯ, “Грийн химистри” ХХК, МХЕГ, НМХГ, УУЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ЭИХХЦХГ, ГЕГ, Гаалийн төв лаборатори, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХӨСҮТ, НЭМҮТ, Химийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, ХАБЭМТ, ХХТХ, МУИС, “Интерактив” ХХК, “Ногоон титэм” ХХК, “Экосервервис” ХХК, “Сүмбэр химикалс” ХХК, Монголын химичдийн хөгжлийн ассоциаци ТББ, Химийн хаягдлын эрсдлийг бууруулах үндэсний холбоо ТББ, Тамбов цэргийн химичид ТББ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...