Thursday, October 8, 2026

Азийн хөгжлийн банктай хамтарсан Ажлын хэсэг хуралдлаа

Date:

Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Толгойт, Шар хад дэд төвүүд байгуулах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банк болон холбогдох хүмүүстэй цахимаар хуралдлаа. Төслийн нэгдүгээр үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төв байгуулах 29 багц ажил хийх явц 92 хувьтай, хоёрдугаар үе шатанд хэрэгжих Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төв байгуулах ажлын хүрээнд 22 багц ажил хийх явц 24 хувьтай, гуравдугаар үе шатанд хэрэгжих Толгойт, Шар хад дэд төв байгуулах ажил 1.8 хувьтай байгаа юм. Хэдийгээр цар тахлын улмаас зарим ажил удаашралтай байгаа ч төслийг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар ажиллана  гэдгийг хуралд оролцогчид онцоллоо.

Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд чухал ач холбогдолтой энэхүү төслийн хэрэгжилтэд Азийн хөгжлийн банк сэтгэл хангалуун байгааг тус банкны мэргэжилтэн Arnuad Heckmann хэллээ. Мөн цэцэрлэг, бизнес инкубатор төв зэрэг нийгмийн хэрэгцээг хангах асуудлыг нэгдсэн системээр хөгжүүлж байгааг Барилга, хот байгуулалтын яам дэмжиж байгааг хэлсэн юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...