Thursday, May 28, 2026

Залилан, луйврыг илрүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын Ажлын албанаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “Сүүлийн үед Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүү Нямдоржийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд монополь тогтоожээ гэх утга бүхий худал ташаа мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа түгээж байгаад харамсаж дараах мэдэгдлийг гаргаж байна.

“Өдрийн сонин”-ы 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №112 дугаарт “Замын -Үүдийн боомт дээр дарга нарын хамаарал бүхий компани л тээвэр хийж байгаа гэж жолоочид дуу нэгтэй ярьдаг гэв” гэсэн гарчигтай мэдээлэлд “ … Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тус асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх ёстой ч, түүний хүү Х.Нямдоржийн “Ай Ти Би” тээвэр зуучийн компани Замын-Үүдэд монополь тогтоосон байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ” гэж, мөн “24 цаг“ сайтад “Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхолоо тогтоожээ” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд “… Гэтэл түүний хүү Нямдоржийн тээвэр зуучийн компани Замын-Үүдэд ноёрхлоо хэдийнээ тогтоосон гэдгийг жолооч нар хэлж байна. Тус компаниар л үйлчлүүл. Эс бөгөөс хувь заяагаа дага гэх тохуурхсан үг гарсан гэх … ” зэрэг илтэд худал, үндэслэлгүй мэдээлэл гаргаж байна.

Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүү Нямдоржийн нэр дээр тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Ай Ти Би” гэх компани бүртгэлгүй болохыг улсын бүртгэлийн нэгдсэн сан болох “burtgel.gov.mn” болон “opendatalab.mn” мэдээллийн сайтаас харж болно.

Иймд илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байгааг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн алба, Авилгатай тэмцэх газарт хандах болсныг мэдэгдэж байна. Мөн нэр барьж, залилан мэхэлсэн үйл ажиллагааг хэсэг этгээд төрийн эрх мэдэл бүхий хүмүүстэй хуйвалдан явуулж байж болзошгүй тул эдгээр хүмүүсийн луйврын үйл ажиллагааг илчлэхэд тусалж хамтран ажиллахыг мэдээлэл гаргаж байгаа хүмүүсээс хүсэж байна” хэмээн дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат...

Хонины гүзээ, сархинаг, дэлүүгээр Монголын уламжлалт тан бэлтгэн зах зээлд нийлүүлж байна

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Хангайн бүсийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл...

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлуудыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хөдөө...

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болголоо

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Тус...