Friday, June 20, 2025

“Жуулчны мэдээллийн төв”-д ААН, байгууллагууд сурталчилгааны мэдээллээ үнэ төлбөргүй байршуулах боломжтой

Date:

Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Үндэсний хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ онгоцны буудалд байгуулагдах “Жуулчны мэдээллийн төв” мэдээллийн санг шинээр үүсгэхээр талууд хамтран ажиллаж байгаа юм байна. Цаашид “Жуулчны мэдээллийн төв”-н үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулж, мэргэшүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулах; Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар стандартыг сайжруулах зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ онгоцны буудалд байгуулагдах “Жуулчны мэдээллийн төв” нь ирэх долоодугаар сард нээлтээ хийх бөгөөд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгч байгууллагуудын сурталчилгааны мэдээллийг 2021 оныг дуустал үнэ төлбөргүй байршуулах боломжоор хангах юм байна. “Ковид-19” цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг хурдан сэргээх, ААН, байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Аялал жуулчлалын хөгжлийн төв “Жуулчны мэдээллийн төв”-д ААН, компаниуд видео болон хэвлэмэл материалаа үнэ төлбөргүй байршуулах боломжийг “Сурталчилгааны багц”-аар дамжуулан олгож байгаа ажээ. Иймд аялал жуулчлалын болон бусад үйлчилгээний салбарын байгууллага нь бүртгэлийн анкет, дагалдах материалыг 2021 оны зургаадугаар сарын 17-ны дотор АЖХТ-ийн info@mto.mn хаяг руу илгээх боломжтой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг АЖХТ-ийн http://mto.mn цахим хуудаснаас авч болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Таны амьдардаг сум, дүүрэгт нөхөн сонгууль болж байгаа бол…

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудсыг хэрхэн бөглөх вэ?

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль 2025 оны...

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өгчээ

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн...