Thursday, October 8, 2026

Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлжээ

Date:

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, намынхаа гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Энэ асуудлыг Хяналтын хороо хэлэлцэн МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Тус хорооны шийдвэрээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс түүнийг хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнээс нь түдгэлзүүлжээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Батболд нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй.  Түдгэлзээд хуулийн байгууллагаар шалгуулаад, асуудлаа шийдэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...