Sunday, August 2, 2026

Олон улсын хоол, ширээ засалтын тэмцээнд монгол оюутан түрүүлжээ

Date:

БНСУ-ын Сөүл хотын Олон улсын хоол, ширээ засалтын 18 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн 8.9-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөжээ. Энэхүү арга хэмжээнд нийт 56 сургуулийн 1100 гаруй оюутан 8 төрөлд өрсөлдсөн бөгөөд “Kim’s Best Professional Baking Academy”-ийн монгол оюутан Ч.Буяндэлгэр талх, нарийн боовны ганцаарчилсан төрөлд “Хуримын бялуу” урлан оролцож Тэргүүн байрын эзэн болжээ.

Тэрбээр бялуугаа сүүлийн үед трэнд болж буй ‘SugerArt’ төрлөөр урласан бөгөөд түүний уран бүтээлийн ур хийц, загвар, сэтгэлгээ нь бусад бүтээлүүдээс илт давуу харагдаж буйгаас гадна богино хугацаанд суралцаж, уран бүтээлээрээ үзэсгэлэн, уралдаанд оролцож, амжилт гаргаж буйгаар нь бахархаж байгаагаа тус сургуулийн захирал онцолжээ.

Мөн тус тэмцээний шүүгчээр Монголын мастер тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч, ОУ-ын шүүгч Р.Батбаатар Монгол Улсаас уригдан ирж ажилласан байна. Уг тэмцээнд нь жил бүр зохиогддог Олон улсын томоохон тэмцээнүүдийн нэг бөгөөд Корона вирусийн улмаас энэ жил олон улсын мэргэжлийн, тогооч, уран бүтээлчид оролцоход хүндрэл учирч, оюутан залуусын дунд зохион байгуулснаараа онцлог гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны...

Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг...

Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн...

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...