Sunday, August 2, 2026

З.Мэндсайхан: 16 мянган тонн улаан буудайн үрийг хөнгөлөлттэй үнээр өгнө

Date:

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Атрын IV аяныг хэрэгжүүлж, салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих замаар хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг дэвшүүлсэн. Гэсэн ч цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээлд 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж багасахын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгожээ.

Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Салбарын яамны зүгээс өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлж аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн үрийн буудай импортлох эрхийг олгосон. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан нийтдээ 16 мянган тонн улаан буудайн элит үрийг нөөцлөөд байна. Үүнийг тариаланчдад хөнгөлөлттэй үнээр өгнө. Хаврын тариалалтыг тавдугаар сарын 15-нд эхлүүлэх тул энэ хуулийг батласан өдрөөс нь хэрэгжүүлэх учир цаг хугацааны хувьд хоцрох асуудал байхгүй” гээд 1100 тариаланчийг вакцинд хамруулсан, одоо энэ сарын 24-ний өдрөөс үлдсэн тариаланчдаа хамруулахаар төлөвлөсөн гэдгийг хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны...

Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг...

Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн...

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...