Sunday, November 24, 2024

Хөлбөмбөгийн тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөнгүй

Date:

Монголын хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын холбоо хамтран цар тахлын хорио цээртэй байгаа энэ үед хүнд байдалд ороод байгаа лигийн тоглолт болон бусад чухал тэмцээнийг үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах хүсэлтээ өнгөрсөн сарын 25-нд УОК, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн. Тус хүсэлтийг хүлээж авах боломжгүй буюу тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн сарын 29-нд гаргажээ. Уг албан бичгийг дээрх шийдвэрийг гаргаснаас долоо хоногийн дараа Монгол хөлбөмбөгийн хороонд ирүүлсэн байна. Цар тахлын улмаас түр зогсоод байсан дэлхийн томоохон бусад лигийг үзэгчгүйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд “Катар-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын товыг ч зарлаад байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...