Sunday, November 24, 2024

Шанхайн биенналийн сэдвийг зарлалаа

Date:

Шанхайн XIII биенналийн сэдэв, бүтэц болон зохион байгуулагчдын бүрэлдэхүүнийг зарлалаа. Ирэх арваннэгдүгээр сараас 2021 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд уг биенналийн үйл ажиллагаа үргэлжлэх юм. “Bodies of Water” буюу “Усны биес” хэмээн нэрлэсэн энэ удаагийн биенналийг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, биенналийн эхэнд дээд хэмжээний уулзалт болно. Үүний зэрэгцээ телевиз, сошиал медиа, их сургуулиуд болон олон нийттэй хамтран ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дараа нь буюу 2021 оны дөрөвдүгээр сараас Шанхай даяар үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм байна. Биенналийн талаар PSA-ийн Академийн хорооны ерөнхийлөгч Фэй Давей “Тус үзэсгэлэн нь үнэхээр туршилтын шинжтэй болно” гэж мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн жилийн сүүлээр биенналийн ахлах куратораар Испанийн архитектор, зохиолч Андре Жакийг сонгосон юм. Тус биенналийн сэдэв нь ер бусын аж.
Куратор Жак амьсгалын гүн болон хэмнэлээс эхлэн экосистемийн хувьсал хүртэл аливаа нэгдэл нь хэрхэн биет байдлыг олдог, нойтон байдалд хэрхэн нэгдэн биеждэг талаар судлахыг хүсчээ. “Махан биет болон газар шорооноос гадна асгах, амьсгалах, сэлбэх, цутгах, задлах зэрэг нь биес хамтдаа оршин тогтнох арга замыг бий болгодог” гэсэн санааг дэвшүүлсэн байна.
Дэлхийд зэрэглэлээрээ эхний 20-д бичигддэг Шанхайн биеннальд манай улсаас 2012 онд уран бүтээлч Ш.Чимэддорж, Т.Энхболд, Ц.Ариунтөгс, Д.Үүрийнтуяа оролцож байсан юм. Мөн энэ удаагийн биенналийн кураторын багийн гишүүн Ю Ми нь 2016 онд болсон олон улсын “Улаанбаатар медиа арт” фестивалийн ерөнхий куратороор Монголын Урлагийн Зөвлөлийн урил­гаар ажиллаж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...