Хагархай шаазанг “хадаж” засна гэж та сонсож байсан уу? Хятадын шаазангийн урлагийн эртний нэгэн төрөл нь “Жүй тао” буюу хагархай, эмтэрхий шаазанг элдэв төмөрлөгөөр хадаж янзлах арга юм байна.
БНХАУ-ын Хэбэй мужийн Ши Жя Жуан хотын Ли Жүньхан хэмээх шаазангийн дархан энэхүү “Жүй тао” урлагийн мастер бөгөөд Хэбэй мужийн биет бус соёлын өвийг өвлөгч ажээ. Тэрбээр шаазанг засахдаа Хятадын уламжлалт уран бичлэг, уран зургийн аргыг ашиглан, шаазан эдлэлийг бүр ч онцгой болгож чаддагаараа алдартай нэгэн гэнэ.
Ли Жүньхан энэ мэргэжлээр 20 гаруй жил ажиллаж, олон шаазан эдлэлд “шинэ амьдрал” бэлэглээд зогсохгүй “Жүй тао” хэмээх энэ урлагийн төрлөө сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж, сурагчдад үнэ төлбөргүй зааж, уламжлалт соёлоо өвлөн, сурталчилж байгаа ажээ.
Хагархай шаазанг хадаж, эмтэрхий шаазанг эмжиж засдаг дархан
Date: