Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо албан ёсоор ирэх нацү башёг цар тахлын улмаас цуцалж байгаагаа мөн ирэх долоодугаар сарын башёг Нагояа хотод бус Токио хотод зохион байгуулахаар болсноо зарлалаа. Учир нь, тухайн үед Нагояа хотод цар тахлын тархалт өндөр байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж.
Нацү башё цуцлагдсан талаар шинэхэн озэки Асанояама “Би бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ. Ирэх долоодугаар сарын башёдаа анхаарал хандуулна” хэмээжээ. Харин Ёокозүна Какүрюү Ананд “Ирэх долоодугаар сарын башёд хүн бүрийг сайн бэлтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Ийнхүү энэхүү спортын түүхэнд гурав дахь удаагаа башё цуцлагдсан тохиолдол боллоо. Хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сард бөхчүүд барилдаан тохиролцсон хэмээн башёг цуцалж байсан аж.
Одоогийн байдлаар ояката Такадагава, хоёрдугаар зиндааны бөх Хакүёозан болон доод зиндааны таван бөх шинэ коронавирусийн халдвар аваад байгаа гэнэ.
Нацү башёг цуцалжээ
Date: