Sunday, November 24, 2024

Ковид-19 халдварт цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулна

Date:

Цаг үеийн асуудлаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.

НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс болон нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хангуулан ажиллаж байна. НБОГ, НОБГ, НЦУГ, Тээврийн цагдаагийн алба хамтран хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр 103 чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд бид ногоон бүст аялал зугаалгаар явж байгаа 251 иргэн, 89 автомашины аюулгүй байдлыг хангуулан уулнаас буулгах арга хэмжээг авлаа. Дөрөвдүгээр сарын 10-наас 27-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүст гарсан гал түймрийн нөхцөл байдлыг товч танилцуулья. Энэ хугацаанд ой хээрийн дөрвөн удаагийн түймэр, шар өвсний 122 дуудлагаар ажилласан байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд хаврын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрийн нэн аюултай энэ үед ногоон бүст аялал зугаалгаар явахгүй, ил гал түлэхгүй байх, зайлшгүй тохиолдолд асаасан галаа бүрэн унтраадаг байх арга хэмжээг авахыг хүсч байна” гэв.

Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хориглоно. Энэ үед иргэд хөл хорионд орж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж оролцох ёстой. Иргэд тодорхой бэлтгэл бэлэн байдлаа хангаж, ажил үүргээ зохицуулан идэвхтэй оролцохыг уриалж байна гэдгийг Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар онцолж хэлсэн юм.

165 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулж дуусчээ

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нийслэлийн төвийн зургаан дүүргийн айл өрхүүдэд суурилуулах ажил бүрэн дуусаад байна. Нийтдээ 165 мянган ширхэг төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж дууслаа” гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Ойн тухай хуулинд гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ыг хүртэл хаврын хуурайшилтын үе байдаг. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл өнжмөл өвс шатаах, ил задгай гал түлэх, гагнуур хийх, цахилгааны утсанд богино холбоо үүсгэх гэсэн шалтгаануудын улмаас ой хээрийн түймэр гарах нөхцөл бүрддэг. Тийм учраас иргэддээ энэ цаг хугацаанд эдгээр үйлдлүүдийг хийхгүй байхыг анхааруулж хэлмээр байна” гэв.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Жилийн турш үргэлжлэх “Хотын соёл” аяны хүрээнд олон ажлууд хийгдээд явж байна. Энэ хүрээнд ил задгай бие засахгүй, олон нийтийн газар нус шүлсээ хаяхгүй байхыг иргэдэд уриалж байна. Мөн ирэх долоо хоногт коронавирусийн цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтыг Чингэлтэй дүүрэг болон бусад хэд хэдэн байршилд зохион байгуулна. Энд хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцож, иргэдэд зөв мэдээллийг хүргэж ажиллахыг хүсч байна” хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...