Sunday, November 24, 2024

“The HU” хамтлаг хоёр дахь цомгийн ажилдаа оржээ

Date:

Монголын рок хөгжмийн ертөн­цөд цахиур хагалсан “The Hu” хамтлагийнхан шинэ коронавирусийн хөл хорионы улмаас Австрали улсад саатаад байна. Тус хамтлаг 2020 оны аялан тоглолтоо эхлүүлээд явж байх үед шинэ коронавирусийн хориг зарлагдаж, Австрали улсад хоёр сар гаруй болж байгаа аж. Хамтлагийн залуус одоогоор Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбоо барьж, тусгай үүргийн онгоцоор эх орондоо очих хүсэлтээ өгсөн гэнэ.
Харин хамтлагийн үүсгэн байгуулагч продюсер, гавьяат жүжигчин Б.Дашдондогийн хувьд хамтлагийнхнаа аль болох эртхэн эх орондоо авчирч, хоёр дахь цомгийн ажилдаа орох шаардлагатай байгаа тухай нэгэн ярилцлагадаа дурджээ. Тодруулбал, тэрбээр “Дэлхийд гарч, нэр алдраа цуурайтуулаад явж байгаа хамтлагын хувьд хоёр дахь цомог хамгийн чухал байдаг юм. Энэ альбом сайн гарч чадах юм бол нэрээ үлдээж чаддаг тийм жишиг ч бий. Одоо бид шинэ альбомоо хийж, энэ ондоо багтаагаад өгөх ёстой. Бид энэ боломжийг алдаж болохгүй. Энэ бүхэн алсуураа Монгол Улсад ч хэрэгтэй. Тийм учраас л би “The HU” хамтлагийг Монгол руугаа татаач, энэ чинь Монгол Улсын үндэсний баялаг шүү дээ” гээд байгаа юм. Дэлхийд нэрээ дуурсгасан хамтлагаа өөрсдөө татаж аваад, хамгаалаад, шинэ цомогт нь санаа тавиад, сэтгэлийн дэм үзүүлэх хэрэгтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Харин хамтлагийнхны хувьд хоёр дахь цомгийн ажилдаа орсон бөгөөд таван дууныхаа бичлэгийг хийчихээд байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...