Saturday, November 23, 2024

АНУ-д олон мянган эмч, сувилагч ажилгүй болжээ

Date:

Шинэ коронавирусийн халдвар дэгдэснээс хойш АНУ-ын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал нь тус улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол болон нас барсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээж буй. Маш олон өвчтөнүүдэд цаг тухайд нь эмчилгээний тусламж үзүүлж чадахгүй байгаа атал нөгөө талаар эмнэлэгүүд эмч, сувилагч нараа ажлаас нь халж эхэлсэн байна.

Тухайлбал, Vox сайтын мэдээлснээр, АНУ-ын ашгийн бус Trum судалгааны байгууллагын дөрөвдүгээр сарын 4-нд нийтэлсэн судалгааны тайлангаас үзвэл, шинэ коронавирусийн дэгдэлтийн эхний нэг сард АНУ-д 43 мянган эмч, сувилагч ажлаасаа халагдсан байна. Өнгөрсөн жилүүдийн тоо баримтаас үзвэл, эдийн засаг хүндрэлтэй үед Америкийн эмч сувилагчид олон тоогоор ажлаас халагдаж байгаагүй, харин энэ удаагийн халдварын үеэр эмч сувилагчдын ажилгүйдлийн хэмжээ 30 жилийн турших шинэ дээд амжилт тогтоосон байна.

“Нью-Йорк таймс” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын шинжилгээний дүнгээс үзвэл, энэхүү гаж үзэгдэл нь эмнэлгийн санхүүд хүндрэл учирсантай холбоогүй гэж хэлэхийн аргагүй гэжээ. Коронавирусийн халдвар өдөр ирэх тусам хүндэрч, Америкийн олон муж улс зарлиг гаргаж, эмнэлгүүдийг яаралтай бус мэс заслаа түр зогсоож, коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд илүү олон эмчилгээний нөөц бэлдэж өгөхийг шаардсан. Яг ийм нөхцөлд олон эмнэлгийн орлого эрс буурсан байна. Тоо бүртгэлээс үзвэл, эмнэлгүүд бусад төрлийн мэс заслаа зогсоосноос хойш 50 хувийн хохирол амссан байна. Зардлаа бууруулахын тулд эмнэлгүүд ажилтнуудаа түр халахаас өөр аргагүй болжээ. Тиймээс олон тооны эмч, сувилагч нарын цалинг хорогдуулах, ажлаас халах болон ээлжийн амралтыг нь эдлүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа юм байна.

Эх сурвалж: cri.cn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...