Saturday, November 23, 2024

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталжээ

Date:

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдуулж гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил тогтоох тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцжлээ.  
Хүн амын хэт төвлөрлийг сааруулж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хотыг найман бүх бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хотын хоёр төвтэй байхаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д тусгасан байдаг.
Тухайн төлөвлөлтийн баруун өмнөд бүс болох Нисэх, Яармаг орчимд хотын шинэ төвийг байгуулах юм. Үүний дагуу Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 98 дугаар тогтоолоор Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 416.5 га газрыг хамруулахаар тусгасан. Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хорооны 268 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх “Яармаг” төслийн байршлыг тогтоох асуудлыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүллээ.
Тухайн бүсийг зургаан блокт хувааж, нам давхрын орон сууцны хороолол, гол гудамжид дундаж давхрын, үйлчилгээ бүхий байгууламжтай хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд 40.2 мянган иргэн амьдрах орон сууц, 7680 хүүхдийн сургууль, 2880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн байна.
Тэргүүлэгчид тухайн асуудлыг хэлэлцээнд холбогдох албаныханд саналаа хэлэв. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Батчимэг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхдээ иргэдэд мэдээллээ сайн хүргэж, зөв ойлголт өгөх шаардлагатайг хэлэв. Тухайн бүсэд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхдээ нийт оршин суугчдийн 80-аас дээш хувь нь зөвшөөрсөн тохиолдолд төсөл хэрэгжүүлэх учраас үл ойлголцол үүсч, дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч магадгүй гэсэн юм.Тэргүүлэгч Ц.Сандаг-Очир газрын үнэлгээг тогтоож, өнгөрсөн жилүүдэд гарсан алдааг давтахгүй байхыг анхааруулсан. Харин Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “-Манай Яармагийн дахин төлөвлөлтийг хэлэлцэж байгаад баяртай байна. Би ажлын хэсгийнхэнд нэг санал хэлье. Энэ орон сууцны хороолол нам давхрын орон сууц байх ёстой. Хэт өндөр, олон байр бариад  иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хороолол байж болохгүй. Дээр үеийн таван давхар, зайтай баригдсан хорооллууд шиг иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан хороолол байх ёстой гэж үзэж байна. Яармагт өөрийн хашаагаа маш сайхан тохижуулаад амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэдгээр айлын асуудлыг шийдэхдээ уян хатан хандаарай, сайн судалж, зөвшилцөөсэй гэж хүсэж байна. Хоёр өрөө байраар солих боломжгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн айлууд байдаг гэдгийг бодолцоорой” гэлээ.  
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Тэргүүлэгчдийн хэлж буй саналыг анхааралдаа авах нь зөв. Хот өөрийн зүгээс шалтгаалах инженерийн шугам сүлжээ татах ажлыг хурдан гүйцэтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэдийг хохироох ёсгүй. Тиймээс хариуцлагатай ажиллах ёстой” гэсэн юм. Олонх Тэргүүлэгчийн саналаар Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хорооны нутагт “Яармаг” төсөл хэрэгжүүлэх байршлыг тогтоолоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...