Sunday, November 24, 2024

Хонгконгт амны хаалтыг хуульчлах санал гарчээ

Date:

Хонгконгийн их сургуулийн тэргүүлэх микробиологч Хо Паклэүн хэлэхдээ “Засгийн газар иргэдийг олон нийтийн газар амны хаалт заавал хэрэглэхийг хуульчлах хэрэгтэй” гэж мэдэгджээ. Хонгконгт хооллохоос бусад үед амны хаалт заавал хэрэглэх журам үйлчилж байгаа ч хүрээг нь тэлж эмнэлэг болон бусад олон нийтийн газрыг хамруулах хэрэгтэй гэж тэрээр үзжээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх гол аргын нэг нь амны хаалт тогтмол хэрэглэх явдал гэдгийг ДЭМБ ч мөн сануулж буй юм.

Түүнчлэн Хонгконгийн эрдэмтэд коронавирус амны хаалтны гадна талд 7 хоног, түүнээс дээш хугацаагаар хадгалагддаг болохыг тогтоосон байна. Тиймээс амны хаалтыг тайлж хаяхдаа гадна талд нь хүрэхгүй байх нь чухал гэдгийг анхааруулж, ахуйн хэрэглээний ариутгалын бодисууд нь уг вирусын эсрэг үр дүнтэй үйлчилж байгааг баталгаажуулжээ. Туршилтаар коронавирус нь сонин сэтгүүл, амны цаасан дээр 3 цаг, мод, хөвөн, даавуун дээр нэг өдөр хүртэл, шил, мөнгөн дэвсгэрт дээр 2-3 өдөр, зэвэрдэггүй төмөр, хуванцар эдлэл дээр 4-7 хоногийн турш тогтдог болохыг илрүүлжээ. Иймд судлаачид иргэд гараа тогтмол угаах, бохир гараар нүүр, амандаа хүргэхгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих шаардлагатайг онцгойлон сануулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...