АНУ-ын буяны байгууллагууд COVID-19-ийн тархалтыг зогсоох, халдвар авсан хүмүүсийг эмчлэх үйл ажиллагаанд зориулсан асар их хэмжээний хандив өгч байгаа ажээ. Шинэ вирусийг эмчлэх эмчилгээний чиглэлээр судалгаа шинжилгээ хийхэд энэхүү хандивыг голлон зарцуулж байгаа гэнэ.
Тухайлбал, “Билл & Мелинда Гейтс” сан COVID-19-тэй тэмцэхэд зориулж 100 сая ам.доллар хандивлажээ. Энэхүү санхүүжилтын 20 сая ам.долларыг нь хумхаа өвчний эсрэг хоёр эмийг COVID-19-өөс урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтоох зорилготой эмнэлгийн туршилтад зориулсан байна. “Олон улсын байгууллагууд, үндэсний засгийн газрууд, хувийн хэвшлийнхэн, буяны байгууллагууд хамтран цар тахлын дэгдэлтийн хурдыг удаашруулахын тулд хамтарч ажиллах ёстой” гэж тус сангийн гүйцэтгэх захирал Марк Сузман мэдэгдсэн байна.
Гейтсийн сан Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумбергын үүсгэн байгуулсан Блумберг филантропийн байгууллагатай хамтран дэлхийн хэмжээнд COVID-19 тусламжийн ажлыг санхүүжүүлдэг юм. Гуравдугаар сарын 17-ны өдөр Bloomberg Африк болон бусад бүс нутагт орлого багатай улс орнуудад COVID-19-ийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих дэлхийн хэмжээний санаачилгад зориулан 40 сая ам.доллар хандивлажээ. Энэхүү санхүүжилт нь эрүүл мэндийн ажилтнуудыг сургаж, лабораторийн сүлжээг өргөжүүлэхэд зарцуулагдах юм байна.
“Билл & Мелинда Гейтс” сан COVID-19-тэй тэмцэхэд зориулж 100 сая ам.доллар хандивлажээ
Date: