Sunday, November 24, 2024

Тэрэлжид гарсан түймрийг цурманд оруулжээ

Date:

Төв аймгийн Эрдэнэ сумын 3-р баг, нийслэлийн Налайх дүүргийн 6-р хорооны хилийн зааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамаарах Ар мухар гэдэг газарт өнгөрсөн амралтын өдөр ой хээрийн түймэр гарчээ. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан гарсан энэхүү түймэрт нийт 10 гаруй га газар шатсан байна. Түймрийг одоогоор цурманд оруулаад байна. Энэхүү түймрийг унтраах, цурманаас дахин гал алдахаас сэргийлэхэд Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 25, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас 20, Тэрэлжээс 10, хамгаалалтын захиргаанаас 10 гаруй нийтдээ 65 хүн, 10 гаруй машин бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байга юм байна. Цаг уурын хуурайшилтай улирал эхэлж байгаа тул иргэдийг хот орчмын ногоон бүсэд аялж зугаалахдаа болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...