БНХАУ-ын Хүбэй мужийн захиргаа шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг тэргүүн шугаманд ажиллаж байгаад амиа алдсан Ванбин, Фэн Шяолинь, Жян Шечин, Ли Вэньлян зэрэг 14 хүнийг баатараар нөхөн өргөмжилжээ.
Тэдний зарим нь авран туслах ажилд шууд гар бие оролцсон эмч сувилагч, зарим нь хижгийн эсрэг тэмцлийн өмнө фронтод ажиллаж байсан амрыг хамгаалах цагдаа, зарим нь үнэн сэтгэлээсээ ард иргэдийн амьдралд тусалж байсан гэр хорооллын ажилтнууд байжээ. Үрэгдсэн баатар гэдэг энэ цол нь Хятадын үндэстэн, нийгэм, ард түмний төлөө амь биеэ зориулсан иргэнд олгож буй хамгийн дээд цол хүндэтгэл юм байна. Шинэ төрлийн коронавирусийн халдвар шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш тус улсад гарсан тархалтаар хамгийн түргэн, цар хэмжээгээр хамгийн өргөн, сэргийлэн хянахад хамгийн хүнд хэцүү олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэрэг болсон гэдгийг өмнөд хөршийн хэвлэлд онцолжээ.
“Маш олон эм эмнэлгийн ажилтан, хижгээс сэргийлэх өмнө фронтод баатарлагаар ажиллаж, Хүбэй, Үханийг хамгаалахын төлөө, хижиг тахалтай тэмцэж, халдварыг таслан зогсооход хувь нэмэрээ оруулсан бөгөөд Ванбин зэрэг 14 нөхөд бол эдгээрийн доторх шилдэг төлөөлөгч болох юм. Тэд бол шинэ эриний Хятадын хамгийн хайртай хүмүүс болох юм” хэмээн Хятадын олон улсын радиогийн сайтад бичжээ.