Sunday, November 24, 2024

Казахстан, Киргизстаны хил дээр үндэстэн хоорондын мөргөлдөөн гарчээ

Date:

Казахстаны өмнөд хэсэг Киргизстантай хил залгаа орших Масанчи тосгонд энэ сарын 07-ноос 08-нд шилжих шөнө үндэстэн хоорондын мөргөлдөөн гарчээ. Энэхүү үймээн самуунд оролцогчид Масанчи тосгоны байшин, дэлгүүрүүдийг шатаж, иргэдийн автомашиныг сүйтгэн, нутгийн иргэд зодсон байна. Албан ёсны мэдээллээр найман хүн нас барж, олон арван хүн, түүний дотор цагдаагийн алба хаагчид шархаджээ. Мөргөлдөөний үеэр зарим хүн галт зэвсэг хэрэглэсэн гэнэ. Үймээн самуун Масанчи тосгоноос хальж хөрш зэргэлдээх тосгонд ч эмх замбараагүй байдал үүссэн байна.

“Үүрийн 05.25 цагт Алматы хотоос цагдаа нар цэргүүдийн хамт ирж, нөхцөл байдлыг тэр дор нь хяналтдаа авчээ” гэж Казахстаны Дунган нийгэмлэгийн дарга Хусей Дауров мэдэгдсэн байна. “Бусад тосгонуудаас 300 гаруй хүн ирж тэмцэлд нэгдсэн ”гэж Казахстаны Дотоод хэргийн сайд Ерлан Тургумбаев хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Нийгмийн сүлжээнд уг үйл явдлыг бичлэгээр оруулж түгээсэн бөгөөд үндэстэн хоорондын мөргөлдөөн гэж нэрлэжээ. Харин Казахстаны эрх баригчид уг үймээнийг үндэстэн хоорондын мөргөлдөөн гэж нэрлэхээс зайлсхийж, ахуйн чанартай мөргөлдөөн, гэр бүлийн зөрчилдөөн, орон нутгийн шинжтэй үйл явдал гэж мэдэгдэж байгаа юм байна.

Гэсэн хэдий ч албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёрдугаар сарын 08-ны өглөө Масанчи тосгонд цэргийн хүчийг татан нөхцөл байдлыг хяналтад оруулсан байна. Мөн Казахстаны эрх баригчид Киргизстантай хиллэдэг хилээ бүрэн хаажээ.

Казахстаны үндэстний цөөнх дунганчууд бол хуэйцзу буюу хуэй хүмүүсийн нэг салбар юм. Тэдний өвөг дээдэс 19-р зуунд Хятадыг захирч байсан Чин гүрний эсрэг хийсэн бүтэлгүй бослогын дараа Оросын эзэнт гүрэнд нүүн очиж суурьшжээ. Хуэйчүүдийн хойчис болох дунганчууд БНХАУ-д үндэсний цөөнх гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус улс дахь хүн ам нь 10 орчим сая юм байна. Харн Киргизстанд 70 мянга, Казахстан 62 мянган дунганчууд амьдардаг ажээ. Тэд исламын шашин шүтдэг. Казахстаны дунганчууд ихэвчлэн тус улсын өмнөд хэсэгт Алма-Ата, Жамбыл мужуудын нутаг дэвсгэрт, Киргизстаны хойд хэсэгт, Казахстантай хиллэдэг бүс нутагт амьдардаг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...