БНХАУ-ын Ухань хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрыг нүүлгэн шилжүүлсний дараа тус консулын газрын хашаанаас газарт булсан үл мэдэгдэх бодис бүхий хайрцагнууд олджээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэ талаар тайлбар хийхийг АНУ-аас албан ёсоор хүссэн байна. Мөн тус улсын аюулгүй байдлын албаныхан өөрийн улсын нутаг дэвсгэр дэх АНУ-ын бусад дипломат төлөөлөгчийн газруудыг хяналтад авчээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар уг үл мэдэгдэх бодис агуулсан хайрцагнууд нэгдүгээр сарын 30-нд Ухань дахь АНУ-ын Ерөнхий консулын газрыг шинэ вирусын дэгдэлттэй холбогдуулан АНУ-ын Агаарын цэргийн хүчний тусгай самбарт нүүлгэн шилжүүлсний дараа олдсон юм байна.
“Энэ асуудлаар албаны эх сурвалжаас нь тайлбар авах гэсэн боловч тодорхой хариулт өгөөгүй тул бид энэ асуудлыг олон нийтэд мэдэгдэж, хариулт, тайлбар шаардахаар шийдсэн. БНХАУ мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг яаралтай эхлүүлэх санаачилга гаргаж байна” гэж БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунюнь хэлжээ. Түүний мэдэгдсэнээр биологийн аюултай бодис гэсэн шошготой найман контейнер олдсон юм байна. “Синьхуа” агентлаг АНУ-ын консулын газрын ойролцоох цэргийн агуулах болон биологийн бодис бүхий хайрцгуудын зургийг нийтэлжээ. Тэдгээр хайрцгийг Ерөнхий консулын газрын арын хашаанд хагас метрийн гүнд булсан байсан гэнэ. Уг хайрцагнуудад байсан бодисыг Хятадын цэргийн биологчид судалж байгаа юм байна.