Sunday, November 24, 2024

Буйр нууранд живсэн хоёр тээврийн хэрэгслийг гаргаж авчээ

Date:

Энэ оны нэгдүгээр сард Дорнод аймгийн Халхгол сумын Буйрын нуурт 7 хоногийн зайтай хоёр тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живсэнийг аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу эрэн хайх, татан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулжээ. 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Буйр нуурт зорчиж байсан иргэн Г-ын эзэмшлийн суудлын автомашин, нэгдүгээр сарын 31-ний өдөр иргэн Ү-ийн “Нюндай Либеро” маркийн автомашин цасан шуурганд төөрч, мөс цөмрөн живсэн байна.

Жолооч, зорчигч нар нь автомашинаасаа амжиж гарсан учраас золоор хүний амь нас эрсдээгүй аж. Нуурын усыг бохирдохоос сэргийлж эрэн хайх, татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын хошууч Ц.Отгонхүү захирагчтай Эрэн хайх, аврах анги, дэд хурандаа М.Сүхсайхан захирагчтай Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай ажиллаж тус хоёр автомашиныг татан гаргажээ. Мөн нутгийн иргэд, автомашин эзэмшигчид дэмжин ажилласан байна. Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд 3 удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлон гаргаж авчээ.

Дорнод аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу татан гаргах үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг дээрх хоёр автомашиныг эзэмшигчээс гаргуулсан байна. Цаашид

1. Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлэх ажлыг тогтмол хийх,

2. Нуур, голын мөсөн дээр шөнийн цацруулагчтай сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээг хийж байршуулах,

3. Сэрэмжүүлгийг сахин биелүүлээгүй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтан, сумдын Засаг дарга нарт аймгийн Засаг дарга, Онцгой комиссын орлогч дарга М.Бадамсүрэн даалгалаа. Цаг агаар дулаарч байгаа энэ үед ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...