Tuesday, April 23, 2024

С.Энхболд: Монгол эрдэмтдийн бүтээлийг Эрүүл мэндийн яам дэмжиж ажиллана

Date:

Анагаахийн Шинжлэх Ухааны Их сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Тус төслийн багийн төлөөллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзсан байна.

Шүлснээс шинжилгээ авч Ковид-19 вирусийг илрүүлэх оношлуурын төслийн  ажлыг АШУИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 дугаар сард эхлүүлж 2021 оны гуравсард дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Төслийн удирдагчаар Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар нар ахлан АШУИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  
SARS-Cov-2-ийг оношлуураар илрүүлэх уг төсөл нь PНХ-ийг шүлсэнд илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын технологийг боловсроуулж оношлуур бүтээх юм байна. Уг оношлуурыг төслийн хугацаанд бүтээж, үндэсний хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр эрдэмтэд ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзахдаа танилцуулжээ.

Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх ажил үр дүн өндөртэй яваа гэдгийг эрдэмтдийн төлөөлөл болох АУ-ны доктор, профессор Г.Батбаатар танилцуулсан байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс АШУИС-ийн эрдэмтдийн хийж буй аливаа шинжлэх ухааны бүтээлийг яам бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг илэрхийллээ. Уг төслийн багийг яамны зүгээс бүх талаар дэмжиж, шаардлагатай туслалцааг үзүүлнэ гэдгээ уулзалтын үед илэрхийлжээ.
Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх уг төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд ковид-19 вирусийн шинжилгээг авч буй арга хэлбэрийг өөрчилж шүлснээс илрүүлэх боломж нээгдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Буриад монголчуудын нэгдсэн чуулган болно

Буриад зоны урлаг, өв, соёлын их наадам "Алтаргана" энэ...

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан ирэх долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын боомийг тайлсан шиг эрчим хүчний реформыг эрчимжүүлнэ

-“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө- Монгол...

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр...