УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл 100 хувиар, МАН-ын Бага хурлын 360 гишүүний 340 нь цахимаар хуралдаа оролцож 99 хувийн саналаар тус тус дэмжжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж туршлага суусан, “Алсын хараа-2025” хөгжлийн баримт бичгийг боловсруулахад уг ажлын хэсгийг ахлан, эрдэмтэд, судлаачидтай хамтран ажилласан гол хүн гэдгийг нь онцолж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа танилцуулжээ.
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн намтар.
Төгссөн сургууль, мэргэжил:
· 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
· 2005 онд Австралийн Мельбурний их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
· 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
· 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
· 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
· 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр
Ажилласан байдал:
· 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
· 2002 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
· 2006 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Улаанбаатарын бүсийн захирал
· 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
· 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
·2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2020 оноос УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга